2017102001Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд томилогдож өнөөдөр Батлан хамгаалахын сайд асан Б.Бат-Эрдэнээс тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлага ажил хүлээлцэхэд байлцлаа. Тамга хүлээлцэх үйл ажиллагааны дараа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Батлан хамгаалахын сайд асан Б.Бат-Эрдэнэтэй албан уулзалт хийлээ.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нь 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль, 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр, 1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль, 1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгсчээ. Ажлын туршлагын хувьд 1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч, 1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1986-1990 онд Улсын хэвлэлийн комбинатын орлогч дарга, 1990-1993 онд Монгол хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал, 1993-1995 онд Шадар сайдын зөвлөх, 1997-2000 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд УИХ-ын дэд дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2012-2013 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2016 оноос УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Tags:

Comments are closed

Фэйсбүүк хуудас
Эх орны төлөө
Цаг агаар
Календарь 2020
October 2017
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
СТАТИСТИК
  • Users online: 0 
  • Visitors today : 1
  • Page views today : 1
  • Total visitors : 31,303
  • Total page view: 63,184
Дэлхийн цаг
Translate »
Холбоо барихӨргөдөл, гомдолСоёмбо сонин цахимВидео
error: Content is protected !!