Архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжил олгох

захиалгат сургалтыг 2 дахь жилдээ зохион байгууллаа

 

Батлан хамгаалахын Төв архивын захиалгаар Архивын ерөнхий газартай хамтран Архивын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/35 дугаар тушаалаар 3 дугаар сарын 04-өөс 20-ны өдрүүдэд “Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй” сэдэвт сургалтыг Архивын ерөнхий газрын дэргэдэх сургалтын төвд зохион байгуулж, албан хэрэг хөтлөлт, байгууллагын архивын талаар шалгалт авч, мэргэжлийн үнэмлэх гардуулав.

 

Энэхүү сургалтад Батлан хамгаалахын Төв архивын хөмрөг үүсгэгч аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын тамгын газрын цэргийн штаб, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Агаарын цэргийн командлалын харъяа анги, салбарын архив, албан хэрэг хөтлөлт хариуцан ажилладаг 56 офицер, ахлагч, ажилчин албан хаагчид хамрагдаж, төрийн албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт, зохион бүрдүүлэлт, найруулга зүй, дотоодын баримт бичиг, нууц баримт бичигтэй ажиллах ажлын зохион байгуулалт, архивын баримтын нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалт, тоо бүртгэл, мэдээ тайлан гаргах, тусгай төрлийн баримттай ажиллах, баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх арга зүй, архивын баримтын хадгалалт хамгаалалт, ашиглалт, цахим архив, цахим баримтын талаар онолын мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын ач холбогдол нь Архивын тухай хууль, зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт, төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, Төрийн болон байгууллагын архивын ажлын үндсэн заавар, тэдгээртэй нийцүүлэн гаргасан Батлан хамгаалахын сайдын дүрэм, журам, зааврыг мөрдөх, хэрэгжилтийг хангах, анги, байгууллагын үйл ажиллагаанд үүсч хөтлөгдсөн баримт бичиг, мэдээллийг ангилан төрөлжүүлэх, байгууллагад ирсэн,  явуулсан баримт бичгийг хүлээн авах, ангилах, бүртгэх, холбогдох ажилтанд шилжүүлэх, бүрдлийг шалгах, дугтуйлах, хаяглах, илгээх, бичиг хэрэгт төвлөрөн хадгалагдаж буй баримт бичгийг хадгалажийн нэгж бүрдүүлж, байгууллагын архивт шилжүүлэх ажлыг  зохион байгуулах мэдлэг, дадлагыг эзэмшиж байгаагаар онцлог юм.

 

Мөн Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг 4 жилд нэг удаа Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын шийдвэрээр зохион байгуулахтай холбогдуулан батлан хамгаалахын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлт хариуцан ажилладаг офицер, ахлагч, ажилчин албан хаагчдын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх талаар сүүлийн 2 жилд ихээхэн анхаарч Архивын ерөнхий газартай хамтран 2018 онд аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдал, тоо бүртгэлийн офицер, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын нууцын дарга-архивын эрхлэгч, 2019 онд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Агаарын цэргийн командлалын харъяа анги, салбаруудын нууцын дарга-архивын эрхлэгч 115 офицер, ахлагч, ажилчин албан хаагчдыг “Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй” сэдэвт сургалтад суралцуулж, архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжлийн үнэмлэх олгож байгаа нь энэ онд зохион байгуулагдах байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх ажлын нэг болж байна.

Батлан хамгаалахын Төв архивын орлогч дарга,

дэд хурандаа Г.Үнэнбаяр

Tags:

Comments are closed

Фэйсбүүк хуудас
Эх орны төлөө
Цаг агаар
Календарь 2020
March 2019
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
СТАТИСТИК
  • Users online: 0 
  • Visitors today : 18
  • Page views today : 23
  • Total visitors : 31,302
  • Total page view: 63,183
Дэлхийн цаг
Translate »
Холбоо барихӨргөдөл, гомдолСоёмбо сонин цахимВидео
error: Content is protected !!