Та Батлан хамгаалахын Төв архивт хадгалагдаж байгаа баримтаас лавлагаа захиалах боломжтой.

📝Баримт бичиг:

Өргөдөл, албан бичиг: 

       Хугацааат цэргийн лавлагаа, ажилласан жил, цалингийн тодорхойлолт авахыг хүссэн иргэн овог, нэр, он, сар, өдөр, цэргийн алба хаасан болон ажилласан ангийн дугаар, тушаал болон тогтоол, захирамжийн дугаарыг заавал маягтанд тусгасан
байна.

Төлбөрийн баримт: 

       Банкаар төлбөрөө төлсөн тохиолдолд төлбөр төлсөн баримтыг лавлагааны хариуг авахдаа авч ирнэ үү.

Бусад нэмэлт материал: 

       Ажилласан жилийн лавлагааг авахад хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, тухайн байгууллагад ажиллаж байна хугацаанд авч байсан шагнал, баярын бичиг (бусад нотлох баримт бичиг) зэрэг нэмэлт баримт бичгүүд шаардагдана.

       Архивын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/25 дугаар тушаалын хавсралт “АРХИВЫН БАРИМТЫГ ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД АШИГЛУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ” – ын 3.4, 3.5 дугаар заалтаас харна уу.

📝Эрх зүйн зохицуулалтын нэр: Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай

Захиалга хүсэгч нь захиалгыг крилл үсгийн тэмдэгтээр бичиж оруулна.

Захиалгын тухай мэдээлэл болон лавлагаа захиалагчийн мэдээлэл хэсэгт асуулгын дагуу үнэн зөв тодорхой бичиж оруулна уу.

Асуулгын дагуу мэдээллийг үнэн зөв бичиж оруулаад ИЛГЭЭХ гэсэн товчийг дарна.

Таны захиалсан лавлагаа гарсан тохиолдолд лавлагааны хураамжыг тушаахыг анхаарна уу. Лавлагааны хариуг 11:00, 15:00 цагт тараана.

📝Лавлагааны төрөл

 

 
ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААСАН ЛАВЛАГАА
 

 
Ажилласан жил, цалингийн баримт бичгийн лавлагаа
 

 
Дайн байлдаанд оролцсон тухай лавлагаа
 
 

 
Цол, дипломын хуулбарын лавлагаа
 

Бидэнтэй холбоо барих:
Translate »
Холбоо барихӨргөдөл, гомдолСоёмбо сонин цахимВидео
error: Content is protected !!