ИРГЭД ХӨДӨЛМӨРЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАНА.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон энэ сарын 31-нд Батлан хамгаалах яамны Иргэдийн хүлээн авах байранд иргэд хөдөлмөрчдийг хүлээн авч уулзана. Батлан хамгаалах яам нь иргэд, олон нийтэд нээлттэй ажиллаж ирсэн бөгөөд иргэдийг хүлээн авч уулзах тусгай байр гаргасан төрийн байгууллага юм. Иргэд энэ үеэр салбарын сайдаас батлан хамгаалах салбартай холбоотой мэдээ, мэдээлэл тодруулж, санал хүсэлтээ тавьж болох юм байна.

13266095_1681744442087301_3163984397379571273_n