᠎E-Mongolia

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ТАНЫ ГАРТ ХЭЗЭЭ Ч ХААНААС Ч

Анхаарах зүйлс:​

Таны оруулсан лавлагаа мэдээллийг хүлээн авсан, боловсруулсан, гарсан тохиолдолд мэдээллийг ᠎E-Mongolia сайтаас таны бүртгэлтэй и-мэйл хаягт мэдэгдэл очих болно.

Таны захиалсан лавлагаа гарсан тохиолдолд лавлагааны хураамжыг тушаах нэхэмжлэлийн мэдээлэл бүртгэлтэй и-мэйл хаягт очих ба зааврын дагуу төлбөрийг төлөхийг анхаарна уу. Лавлагааг төлбөр төлсөн тохиолдолд хүлээн авах боломжтой.

Та төрийн үйлчилгээний
E-Mongolia системээс дараах үйлчилгээг авах боломжтой

Монголын ардын арми, Ардын цэрэг, Зэвсэгт хүчинд 1951 – 2018 онуудад хугацаат цэргийн алба хаасан тухай.Чимэгэ-ээр сонсох

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, харъяа командлал, анги байгууллагуудад хөдөлмөр эрхэлсэн тухай лавлагаа үйлчилгээ. 
Чимэгэ-ээр сонсох

БХЯ-ны харъяа байгууллага, Монголын ардын арми, Зэвсэгт хүчний анги нэгтгэлд хөдөлмөр эрхэлж цалинжсан тухай лавлагаа үйлчилгээ.
Чимэгэ-ээр сонсох

1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940 – 1948 оны улсын баруун хил дээр болсон зэвсэгт мөргөлдөөний үед цэргийн алба хааж дайн байлдаанд оролцсон ахмад дайчдын тухай.Чимэгэ-ээр сонсох

Цол шагнагдсан, албан тушаалд томилогдсон тушаал, сургуульд элссэн болон төгссөн тушаал болон дүнгийн хүснэгтийн хуулбарууд.Чимэгэ-ээр сонсох

Баримт бичиг

Өргөдөл, албан бичиг:
Хугацааат цэргийн лавлагаа, ажилласан жил, цалингийн тодорхойлолт авахыг хүссэн иргэн овог, нэр, он, сар, өдөр, цэргийн алба хаасан болон ажилласан ангийн дугаар, тушаал болон тогтоол, захирамжийн дугаарыг заавал маягтанд тусгасан байна.

Төлбөрийн баримт:
E-Mongolia системээр захиалсан тохиолдолд төлбөрийн нэхэмжлэхийн дагуу /QPAY, Socialpay/ аппликейшнээр төлнө үү.

  
Бусад нэмэлт материал:
Ажилласан жилийн лавлагааг авахад хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, тухайн байгууллагад ажиллаж байна хугацаанд авч байсан шагнал, баярын бичиг (бусад нотлох баримт бичиг) зэрэг нэмэлт баримт бичгүүд шаардагдана.

Архивын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/25 дугаар тушаалын хавсралт "АРХИВЫН БАРИМТЫГ ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД АШИГЛУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ" - ын 3.4, 3.5 дугаар заалтаас харна уу.

📝Эрх зүйн зохицуулалтын нэр: Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай