Алсын хараа
Батлан хамгаалах салбарын хэмжээнд удирдах дээд байгууллагуудтай хамтран Монгол Улсын “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай” хууль, хуульд нийцүүлэн гаргасан архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой бусад баримт бичгийг салбарын хэмжээнд сурталчлах, салбарын онцлогт нийцүүлэн боловсруулж, батлуулан, хэрэгжилтийг хангаж ажиллах.
Эрхэм зорилго
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөн түүхийн үнэт өв, эх сурвалж болсон архивын баримтыг хадгалж, хамгаалж, баяжуулан хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршино.
Тэргүүлэх чиглэл
- Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд холбогдох Монгол улсын хууль, тогтоомжийг Батлан хамгаалах салбарын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг Төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах;
- Архивд хөмрөг үүсгэгч Батлан хамгаалах яам, Зэвсэг хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалууд, харьяа анги, байгууллагуудын үйл ажиллагааны явцад бий болсон байнга, түр хадгалах баримтыг хүлээн авах, хадгалах, хамгаалах;
- Байгууллага, иргэдийн хүсэлтээр архивын лавлагаа, баримтын хуулбар олгох үйлчилгээ үзүүлдэг Төрийн үйлчилгээний байгууллага.
Баримтын тухайд
1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын үйл явцтай холбогдох баримтууд;
1930-1932 оны зэвсэгт хөдөлгөөн;
1939 оны Халхын голын дайн;
1945 оны Чөлөөлөх дайн;
1940-1948 оны Баруун хязгаарт болсон хилийн зэвсэгт тулгаралтууд;
БХЯ, харьяа агентлаг, анги, байгууллагуудын үйл ажиллагааны явцад бий болсон байнга хадгалагдах түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа мэдээллийн ач холбогдол бүхий 1921 – 2020 оны баримтууд хадгалагдан цэргийн түүхийн судалгааны гол хэрэглэгдэхүүн болон ашиглагддаг.

