Батлан хамгаалах төв архивын хөмрөг үүсгэгч байгууллагын албан хаагчид архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтад хамрагдаж байна

Батлан хамгаалах төв архивын хөмрөг үүсгэгч 63 байгууллагын aлбан хаагчид Архивын ерөнхий газрын дэргэдэх сургалтын төвд “Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй” сэдэвт анхан шатны сургалтад 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал 10 хоногийн сургалтад хамрагдаж байна.
Тус сургалтаар Дотоодын баримт бичиг, өргөдөл, гомдол, нууц баримт бичигтэй хэрхэн ажиллах, Архивын баримтын хадгалалт, хамгаалалт, Архивын баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх ажлын арга зүй гэх мэт чиглэлээр онол, дадлагад суралцах юм.