ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРАВ

Төрийн архивын удирдах ажилтны зөвлөлгөөн 2018 оны 4 дүгээр саын 19, 20-ны өдрүүдэд Архивын ерөнхий газарт зохион байгуулагдлаа. Зөвлөлгөөнөөр архивын салбарын өнөөгийн байдал, төрийн архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн 4 дүгээр шатыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, архив судлалын зарим асуудал сэдвүүдээр хэлэлцүүлэг явагдаж, “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын танилцуулгыг хийсэн байна.

Зөвлөлгөөний төгсгөлд Төрийн архивуудын 2017 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулсан бөгөөд Батлан хамгаалахын төв архив нь нийслэл, салбар, төрөлжсөн архивуудаас нэгдүгээр байрыг эзэлж, “Батламж”-ийг Архивын ерөнхий газрын дарга, доктор Х.Хоролдамба хурандаа З.Эрдэнэбатад гардууллаа.