Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас ҮБХИС-ийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран хоёр орны цэргийн түүх судлаач 40 гаруй эрдэмтний илтгэлийг эмхтгэн гаргаж, 20 гаруй эрдэмтэн судлаачийн илтгэлийг онлайнаар хэлэлцэж,  “Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд зохион байгууллаа.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтийн ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И. К.Азизов, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар нарын албан хүмүүс оролцсон бөгөөд үүний дараа хоёр орны эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.  Тухайлбал, “Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн Алс Дорнод дахь цэргийн стратегийн давших операци” сэдвээр  БХЭШХ-ийн Цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ш.Паламдорж, “Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл: Монголын Улсын тусгаар тогтнол” сэдвээр БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар, “Чөлөөлөх дайнд тагнуулчдын гүйцэтгэсэн үүрэг” сэдвээр Үндэсний тагнуулын академийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд хурандаа Г.Авирмэд, “И.В.Сталин, Х.Чойбалсан хоёрын уулзалт, үр дүн” сэдвээр БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Sc.D), профессор Х.Шагдар, “Монгол Улс ба хөрш орнуудын геополитик-ХХ зууны эхэн хагас” сэдвээр БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), профессор Ж.Базарсүрэн, “Хилийн цэрэг Чөлөөлөх дайнд” сэдвээр Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн төв архив, Түүхийн секторын судлаач, доктор (Ph.D), дэд хурандаа Н.Даваадорж,  “Манжуурын ажиллагаатай холбоотой архивын шинэ баримтууд” сэдвээр Батлан хамгаалахын төв архивын эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Ж.Гантулга, “Зүүн хойд Азийн цэрэг улс төрийн нөхцөл байдал 1945 оны 8 дугаар сар” сэдвээр бригадын генерал Ч.Сосорбарам, “Их ялалтад Алс Дорнодын төмөр замын гүйцэтгэсэн үүрэг” сэдвээр  БХЭШХ-ийн захирал, доктор (Ph.D), хурандаа Б.Мөнхсайхан, “Чөлөөлөх дайны түүхийн зарим тулгамдсан асуудал”  сэдвээр  ШУА-ийн Түүх угсаатан зүйн хүрээлэнгийн Бүс нутаг, орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D), профессор Г.Мягмарсамбуу нар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Харин ОХУ-ын талаас  “Ялт-Потсдамын систем дахь Монгол Улс: Дэлхийн хоёрдугаар дайны геополитикийн үр дүн” сэдвээр  ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Будда судлалын хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор, профессор, ОХУ-ын Шинжлэх ухааны Академийн академич Борис Ванданович Базаров, эрдэм шинжилгээний ахлах ажилтан Виктор Борисович Базаров, “Монгол Улс Дэлхийн хоёрдугаар дайнд” сэдвээр ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Будда судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны доктор (Ph.D), профессор Леонид Владимирович Курас, эрдэм шинжилгээний ахлах ажилтан Базар Догсонович, “Зөвлөлт-Монголын цэрэг 1945 оны Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд: түүх судлал, концепцын үндэслэлийн асуудал” сэдвээр Байгалийн Их сургуулийн ЭШХ-ийн тэнхмийн профессор, түүхийн ухааны доктор, ОХУ-ын Цэргийн академийн сурвалжлагч гишүүн Юрий Васильевич Кузьмин, “Манжуурын стратегийн давшилтын ажиллагааны бэлтгэл ба явцын үе дэх БНМАУ-ын олон улсын эрх зүйн байдлын дипломат түүхийн тухайд” сэдвээр  Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн профессорСергей Геннадьевич Лузянин, “1945 он бол Японы их газар тийш хийсэн хөдөлгөөний хууль ёсны дүн” сэдвээр ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, түүхийн ухааны доктор (Ph.D), профессор Евгений Иванович Лиштованный, “1945 оны Манжуурын стратегийн давшилтын ажиллагааны өмнөх ба явцын үе дэх ЗХУ-ын ДХАК-ын Өвөр байгалийн хилийн тойргийн үйл ажиллагаа” сэдвээр ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Геннадий Васильевич Соленков нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Дашрамд дуулгахад, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас дээрх хурлыг онлайнаар шууд дамжуулсан бөгөөд ОХУ-ын Холбооны төв телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч мөн адил цацагдсан юм.

Tags:

Comments are closed

Фэйсбүүк хуудас
Эх орны төлөө
Цаг агаар
Календарь 2020
September 2020
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
СТАТИСТИК
  • Users online: 0 
  • Visitors today : 1
  • Page views today : 1
  • Total visitors : 31,303
  • Total page view: 63,184
Дэлхийн цаг
Translate »
Холбоо барихӨргөдөл, гомдолСоёмбо сонин цахимВидео
error: Content is protected !!