Танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

         Үндэсний ардчилсан хувьсгал ялсан үеэс /1921 оноос/ өнөөг хүртэлх Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын үйл ажиллагааны явцад бий болсон баримт бичгүүдийг зохих хууль, заавар, дүрэм, журмын дагуу эмхлэн цэгцлэх, сэлбэн засах, данс бүртгэлд оруулах, хадгалан хамгаалах, судалгаа шинжилгээ хийх, түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа мэдээллийн ач холбогдол бүхий баримтыг хэвлэн нийтлэх, иргэд, албан байгууллагуудаас ирүүлсэн эрэлт хүсэлтэд хариу лавлагаа, тодорхойлолт гаргах өгөх үйл ажиллагааг явуулдаг Төрийн үйлчилгээний байгууллага.