.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийг угтаж, Архивын ерөнхий газраас зохион байгуулсан цахим сургалтад БХЯ-ны харьяа анги, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, хариуцсан албан тушаалтнууд хамрагдлаа.
Сургалтын төгсгөлд Батлан хамгаалахын Төв архивын мэргэжлийн албаны дарга, Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын Улсын байцаагч, ахмад Б.Эрхэмзаяа, баримтын архивын эрхлэгч, дэд ахлагч О.Золбоо нар байгууллагын Улсын үзлэгт бэлтгэх тодорхой үүрэг, чиглэлийг өгсөн юм.



