Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн удирдамж”-ийн 2.2.1-т заасан Хууль, зүй дотоод хэргийн сайд, Төв комиссын даргын баталсан дүгнэх үзүүлэлт, аргачлалын дагуу Батлан хамгаалахын сайдын 2025 оны А/365 “Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах тухай” тушаалаар дэд комисс ажлын төлөвлөгөө, хуваарийн дагуу салбарын хэмжээнд 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд үзлэгийг ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Тус үзлэг нь Монгол Улсын “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай” хууль батлагдсанаас хойш хийж байгаа анхны үзлэг гэдгээрээ онцлогтой бөгөөд 2025 оны III, IV улиралд улс орон даяар зохион байгуулагдаж, нэгдсэн дүнг 2026 оны I дүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм.
Дэд комисс нь 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудын урьдчилсан үзлэгт бэлтгэсэн ажилтай танилцаж, хэрэгжилтэд дүн, шинжилгээ хийж, үнэлгээ, дүгнэлтийг өгч ажиллалаа.




