Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн Түүхийн тэнхмийн “Архив судлал”-ын II ангийн оюутнууд Батлан хамгаалахын Төв архивын үйл ажиллагаатай танилцаж, “Цахим архив” сэдэвт хичээлд амжилттай хамрагдлаа.
Энэхүү арга хэмжээ нь оюутнуудад архивын орчин үеийн хөгжил, цахимжуулалтын үйл явц, бодит үйл ажиллагаатай газар дээр нь танилцах боломжийг олгосон үр өгөөжтэй сургалт боллоо.






