news

“ЦЭРЭГ ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ, ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХ, МОНГОЛ ЦЭРЭГ ЭНХИЙН ҮЙЛСЭД” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Admin — 2026-05-26

Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт галт хэрэглэлийн “Зэв” УТҮГ, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Батлан хамгаалахын төв архив хамтран нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ерөнхий боловсролын 121 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Цэрэг эх оронч үзэл, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх”, “Монгол цэрэг энхийн үйлсэд” сэдэвт арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр сурагчдад эх оронч үзэл, үндэсний аюулгүй байдал, иргэн бүрийн оролцоо, Монгол Улсын Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар танин мэдэхүйн мэдээлэл өгч, батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулсан юм.

Мөн Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн үйл ажиллагаа, элсэлтийн журам, цэргийн мэргэжлийн онцлогийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, цэргийн алба хаагчдын хүн нэг бүрийн аранз, хэрэгслийн үзүүлэнг дэлгэн сонирхууллаа. Сурагчид болон багш нарын сонирхсон асуултад алба хаагчид дэлгэрэнгүй хариулж, харилцан ярилцав.

Түүнчлэн Батлан хамгаалахын төв архиваас 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, МАХЦ-ийн 4 дүгээр морьт хороо баруун хилийн тулгаралтад, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд, Барилгын цэргийн бүтээн байгуулалт, Цэргийн ёслолын жагсаал зэрэг түүхэн үйл явдлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлж, сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, түүх соёлоо танин мэдүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.