Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, ардын Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 115, Ардын хувьсгалын 105 ой тэгш ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Засгийн газрын шийдвэрээр 07 дугаар сарын 10-ны өдөр Зэвсэгт хүчний болон төрийн цэргийн байгууллагын 8500 гаруй цэргийн алба хаагч баярын жагсаалд оролцоно.
Мөн өдөр 90 гаруй цэргийн зэсвэгт техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай тоног төхөөрөмж бүхий техниктэйгээр зохион байгуулагдана.
Онцолбол: Эх орондоо шинээр нэвтрүүлсэн цэргийн болон тусгай тоног төхөөрөмж, дотооддоо үйлдвэрлэж буй хуягласан хүнд болон хөнгөн байлдааны машин, дронуудыг танилцуулна.
Бүрэн Эрхт Тусгаар тогтносон Монгол улсын иргэн таныг 7-р сарын 10-ны өдөр Жанжин Сүхбаатарын талбайд 10:00 цагаас эхлэх ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭРГИЙН ПАРАДАД
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.


