Батлан хамгаалахын Төв архивын “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн”-ийн 2026 оны төлөвлөгөөний дагуу байгууллагын албан хаагчдыг сургалтад хамрууллаа.
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Г.Бөхтулга “Цахим залилангаас сэргийлье”, “Зөрчлийн тухай хууль”-ийн талаар сургалт, мэдээллийг хийлээ.
Тус сургалт, мэдээллээр иргэд цахим залиланд өртөж, их хэмжээний хохирол учирч байгааг анхааруулж, цаашид энэхүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, чиглэлийг өгөв. Хэрэв та ямар нэг байдлаар цахим залиланд өртсөн бол дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:
ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 5126-5666 тусгай дугаарт яаралтай холбогдож холбогдох мэдээллийг өгөх;
Мөн цагдаагийн “102 Police” аппликейшнийг татан авч гар утсандаа суулгаж холбогдох мэдээллийг авах;
Энэхүү аппликейн нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх, дуудлага, мэдээллийг мессeжээр болон дүрст хэлбэрээр өгөх, дуудлага мэдээлэлд ирж буй цагдаагийн авто машины байршлыг харах, замын хөдөлгөөний ачаалал, дугаарын хязгаарлалттай бүс, замын хар цэгийн мэдээлэл, иргэний гаргасан дуудлага, гомдол мэдээллийг аль нэгжийн хэн гэдэг алба хаагч шалгаж байгаа хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авч шийдвэрлэж ажилласан талаарх мэдээллийг нэг доороос хурдан шуурхай авах боломжийг олгосон иргэн бүрд зориулсан аппликейшн юм.
Цахим орчин дахь залилан, хуурамч мэдээлэл, кибер эрсдэлээс өөрийгөө болон байгууллагаа хамгаалахыг уриалж байна.
Нууц үг, банкны мэдээлэл, нэг удаагийн баталгаажуулах кодоо бусдад дамжуулахгүй байх
Сэжигтэй линк, хуурамч сайт, аппликейшнээр нэвтрэхгүй байх
Хувийн болон байгууллагын мэдээллийн аюулгүй байдлаа тогтмол хамгаалах
Баталгаагүй эх сурвалжаас ирсэн мэдээллийг нягталж хэвших
Цахим орчинд сонор сэрэмжтэй байж, цахим залилангаас хамтдаа сэргийлье.




