Байгууллагын дэргэдэх “Ахмадын зөвлөл”-өөс Батлан хамгаалахын Төв архив үүсэн байгуулагдсаны 87 жилийн ойн өдрийг тохиолдуулан мэргэжлийн алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон явуулдаг “Архивчдын ур чадварын тэмцээн”-ийг зохион байгууллаа.
Тэмцээнийг Батлан хамгаалахын Төв архивын даргаар ажиллаж байсан Монгол Улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн”, чөлөөнд байгаа хурандаа Т.Оюунбазар нээж, өмнөх үеийн архивчдын ажил хөдөлмөр, амжилтын талаарх дурсамжийг хуваалцаж, тэмцээндээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.
Тэмцээнийг архивчдын өдөр тутмын үйл ажиллагаанд холбогдох 4 төрлөөр явуулахад, мэдлэг, ур чадварын нийлбэр оноогоор тэргүүн байранд баримт ариутгагч М.Чимэдцэеэ шалгаран, шилжин явах цомын эзнээр тодорч, удаах байранд ахлах архивч, дэд ахлагч О.Минжинсор шалгарч ахмад архивч, бэлтгэл дэд хурандаа Д.Сарантулгын нэрэмжит шагналын эзэн боллоо.
Тэмцээний үйл ажиллагаанд БХЯ-ны “Ахмадын хороо”-ны удирдах зөвлөлийн гишүүн, хурандаа Ц.Энхбаатар болон байгууллагын дэргэдэх “Ахмадын зөвлөл”-ийг төлөөлөн хурандаа З.Эрдэнэбат, Д.Сүхбаатар, Х.Наранхүү нар оролцон, тэмцээний талаар өөрсдийн санал, бодлыг солилцож, нийт архивчдад мэргэжил, ур чадвараа дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэж, цаашдын ажил, үйлсэд нь өндөр амжилтыг хүссэн болно




